Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БНМАУ-ЫН БААТАР, БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МОНГОЛ УЛСЫН МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫ МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 2016.09.22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Цогцолбор 1-р сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа юм.

Хурлын гол зорилго нь бол Маршал Ю.Цэдэнбалын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монгол улсын тусгаар тогтнол, нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг тодруулан гаргах энэ талаар ард иргэд хийгээд хүүхэд залууст үнэн зөв мэдээлэл өгөхөд оршиж байгаа юм.

Хуралд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ШУ-ны доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Бал даргын төрөл төрөгсөд, хуучны танил нөхөд төрсөн сумынх нь зон олон, ойг зохион байгуулах комиссынхон, ОХУ-ын төлөөлөгчдөөс гадна багш, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж өргөнөөр оролцлоо. Хуралд илтгэл тавьсан хүмүүст аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүндэтгэл үзүүлж ойн бэлэг гардууллаа. Мөн Монгол Оросын хамтарсан хөгжмийн хамтлагийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн олонд бэлэг барьлаа.

Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүдээр товхимол бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%