Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2016-09-20

    Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, М.Жаргалсайхан нар 2016-09-19-ны өдөр Ус, цаг уур орчны шинжилгээний албаны үйл ажиллагаатай танилцан холбогдох мэдээ мэдээллийг харилцан солилцож хамтран ажиллалаа.

        Дархан-Уул аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Алба нь анх 1983 онд “Агро цаг уурын Дархан станц”, “Ус цаг уурын шинжилгээний Дархан станц” гэсэн 2 станц агро цаг уурын болон цаг уурын ажиглалт хэмжилт хийж эхэлсэнээр шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлаа эхэлсэн түүхтэй. 1993 оноос Ус Цаг Уур, Байгаль Орчны Шинжилгээний Төв, 2008 оноос УЦУОШАлба болон өөрчлөгдсөн.
Дархан –Уул аймгийн УЦУОШАлбанд цаг уурын шинжилгээний 2 станц, ХАА-н цаг уурын станц, Ус судлалын станц, Агаарын хяналт шинжилгээний 2 харуул, ХАА-н цаг уурын 2 харуул, Ус судлалын 3 харуул зэрэг анхан шатны салбар нэгжүүд ажилладагаас гадна Байгаль орчны шинжилгээний лаборатори, Урьдчилан мэдээлэх товчоо ажиллан мэдээлэл үйлчилгээний ажлаа явуулж байна.

     Ус цаг уур, байгаль орчны мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн гамшиг, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэхэд энэ байгууллагын эрхэм зорилго оршино.
     2004 оноос ЦУ-ын автомат станц СК-4100, сансарын хиймэл дагуулын VSAT систем суурилуулан сүлжээндээ ашиглан, 2006 онд архив, мэдээллийн дэд сангийн сүлжээнд холбогдсон. Тус алба нь шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлаа олон улсын стандарт, Монгол улсын Ус Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний хуулийн дагуу монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс "Ган зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" цаг агаарын урьдчилсан ба урьдчилан сэргийлэх талаар баримталж буй бодлогын хүрээнд ил тод нээлттэй байдлаар хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн явуулж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%