Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2016-08-12

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: Аймгийн ИТХ-ын Хуралдаан зарлах тухай, Хүүхдийн автобус явуулах тухай, Монгол улсын Төрийн дээд одон медальд уламжлах тухай, Хийдийн зөвшөөрөл сунгах тухай, Дархан Үйлдвэр технологийн паркийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, тогтоол хүчингүй болгох тухай 6 асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус Хоёрдугаар хуралдааныг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулж, аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэхээр боллоо. Мөн Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дархан хотын алслагдсан баг хорооллын хүүхдүүдэд зориулсан автобусны тусгай үйлчилгээг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн "Элит хөгжил" ХХК-тай хамтран зохион байгуулахаар боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%