Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төрийн дээд одон, медаль гардууллаа.

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07-р сарын 07-ны 89-р зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнасан.

Шагналыг өнөөдөр аймаг, орон нутгийн удирдлагууд “Галдан бошгот” хааны хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Ийнхүү эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын их үйлсэд өөрийн авъяас чадвар, оюун ухаанаа зориулсан 42 иргэн үндэсний их баяр наадмын өдөр төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлэн гавъяа шагналаа гардан авлаа.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%