ДАРХАНЫ ХҮҮ “ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ” БОЛЖЭЭ
2016 оны 4
дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод сонсголын бэрхшээлтэй сайхан бүсгүй болон
залууг шалгаруулах "Miss and Mister deaf Mongolia-2016" тэмцээн
зохион байгуулагдсан.
Энэхүү тэмцээнд
Дархан сумын 15 дугаар багийн иргэн Э.Бат-Эрдэнэ амжилттай оролцож, “Үндэсний
ялагч”-аар тодорчээ.
Тэрээр удахгүй
БНЧУ-ын нийслэл Прага хотноо /2016.07.8-21/ зохион байгуулагдах сонсголын
бэрхшээлтэй хүмүүсийн "Miss and Mister deaf international-2016” тэмцээнд
оролцох аж.
Дэлхийн анирыг сонсож чадахгүй ч гэсэн авьяас
билгээрээ бусдаас дутахгүйгээр өрсөлдөж, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт
өргөсөн Э.Бат-Эрдэнэ хүүг өнөөдөр /2016.07.05/ аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат
хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, амжилт хүслээ.
“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?
санал өгсөн: 170