Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НОМГОН СУМ: Сонгуулийн хорооноос мэдээлж байна.

2016-05-30

Номгон сумын Сонгуулийн хорооноос өнгөрсөн 7 хоногт багийн ИНХ-аар 5 багт ажиллан Сонгуулийн тухай хуулийн сургалт мэдээллийг хийж нийт 300 гаруй иргэнийг хамруулж, Сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж ажиллаа. 
Номгон сумын Сонгуулийн хороо 2016.05.27-ны өдөр хуралдаж Төлөвлөгөө,  Санал авах байрыг байгуулж, ахлах зохион байгуулагчдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
2016.05.30-ны өдрийн 2 дугаар хуралдаанаараа Санал авах байрны бусад зохион байгуулагчдыг томилон баталлаа.
Аймгийн Сонгуулийн хорооноос Санал авах байрны тамга, лац, саналын хуудасны уут, Үндсэн хуулийн ном зэрэг бусад зүйлийг хүлээн авлаа. 
       Санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчдад гэрчилгээг албан ёсоор гардуулан өгөхөөр бэлтгэл ажлыг хийж байна. 

 Сонгуулийн хорооны дарга Б. Булгамаа 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%