Сумын Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн сургалт хийж нийт 60 гаруй хүнийг хамрууллаа.
БИНХ-ын хуралдаанаар:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлэх
2. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг сонгон томилох тухай
3. Сумын бахархалт амьтныг тодруулах саналд санал авах тухай
зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны үеэр ЭМТ-ийн Дүн бүртгэгч Н.Буянхишиг, ЭМТ-ийн ажилтан Нэргүй нар иргэдээс бие бялдарын сорил авч малчин иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаа.