Сумын Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн сургалт хийж нийт 54 хүнийг хамрууллаа.
БИНХ-ын хуралдаанаар:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлэх
2. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг сонгон томилох тухай
3, Сүүж булагийн ил уурхайг ашиглах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд санал авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанын үеэр багийн эмч С.Буянцэцэг, ЭМТ-ийн ажилтан Нэргүй нар иргэдээс биеийн тамирын сорил авч хуралд оролцсон бүх иргэдийг хамрууллаа.
Малын эмч Н.Туяамаа малчин иргэдэд малын эрүүл ахуй, мал угаалгын талаар мэдээлэл өгч ажиллаа.