Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НОМГОН СУМ: ДЭРСЭНЭ-УС БАГИЙН ИНХ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2016-05-24

Дэрсэнэ-ус багийн ИНХ-ын хуралдаан 2016.05.24-ний өдөр багийн Соёлын төвд боллоо. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Б.Далайхүү, Засаг дарга Р.Баттогтох, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Сонгуулийн хорооны дарга Б.Булгамаа, ЗДТГ-ын ГХБХБ хариуцсан мэргэжилтан Б.Содбилэг нар оролцож сум орон нутгийн цаг үеийн талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. 
Сумын Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн сургалт хийж нийт 60 гаруй хүнийг хамрууллаа. 
БИНХ-ын хуралдаанаар: 
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлэх
2. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг сонгон томилох тухай 
3, Сүүж булагийн ил уурхайг ашиглах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд санал авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Дэрсэнэ-ус багт зуншлага сайхан болж бороо хуртай, ногоо дэлгэрч цаг сайхан болж  малчид, иргэдийн сэтгэл тэнүүн сайхан байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%