Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нэмэлт дархлаажуулалт 67,1 хувьтай явагдаж байна

2016-05-24

Дархан-Уул аймагт Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт 2016 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн байдлаар 67,1 хувьтай явагдаж байна. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 22-24-ны өдрүүдэд Дархан сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрууд хамтран Дархан зах, Дархан номин худалдаан төв, Авто тээврийн төв зэрэг нийтийг хамарсан газруудад түр цэг ажиллаж байна.

Мөн Дархан сумын 1-3, 5-8, 15, 18 дугаар багуудад түр цэгүүд ажиллаж, зорилтод бүлгийн иргэдийг дархлаажуулж байгаа аж. Дархан-Уул аймагт Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад нийт 21118 хүн хамрагдахаас 14160 хүн хамрагдаад байна.

logo

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%