Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан хотын туг Эверестийн 8848 метрийн оргилд мандлаа

2016-05-23

Монгол улсаас анх удаагаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас авирсан анхны уулчин ШШГЕГ-ын уулчин, хошууч ОУХМ Б.Цэвээндаш  боллоо.Тэрээр Эвэрестийг оргил руу авирах нийт 3 удаагийн оролдлого хийсэн бөгөөд 2 дах удаагаа тус оргилд гарч байгаа нь энэ билээ.

ОУХМ Б.Цэвээндашийг Эверестийг зорихын өмнө аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хүлээн авч уулзсан ба Дархан-Уул аймгийн тугийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.

Тэрбээр 5-р сарын 21-ний өдрийн 6.25 цагт Эверестийн 8848 метрийн оргилд  гарч, Монгол улсын болон Дархан хотынхоо тугийг мандуулжээ. Мөн анх удаагаа хөтөч буюу туслахгүй гарсан анхны уулчин болсон байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%