Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НОМГОН СУМ: БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ СУМЫН САЛБАР ХОРОО БАЙГУУЛАГДЛАА

2016-05-17

Номгон сумын ИТХ, ЗДТГ-аас 2016.05.16-ны өдөр сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнөөр Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмыг танилцуулж, СХС-аас олгох зээлийг хэдий хэмжээгээр олгох талаар санал бодлыг сонсож, сумын Баялаг бүтээгчдийг дэмжих салбар хороог байгууллаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих салбар хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Э.Тайванжаргал сонгогдлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%