Номгон сумын уугуул, Спортын мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, ЕБС-ийн биеийн тамирын багш Гүнчингийн Баярсайхан 2016.05.04-08 ны өдөр зохион байгуулагдсан ахмад мастеруудын хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах /35-100 насны/ тэмцээнд амжилттай оролцож 28 орны тамирчидаас 55-59 насанд 400, 800, 1500, 10000, 4*100, 4*400, метрийн гүйлтийн төрөлд оролцож мөнгөн медаль хүртлээ.
Г.Баярсайхан нь 1961 онд төрсөн. Сумын ИТХ-ын 4 дэх удаагийн сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, манай сумын тэргүүний ажилтан багш юм.
Тэрээр жил бүр уламжлал болгон явагддаг Монгол Улсын гавъяат багш Намжилмаагийн нэрэмжит ахмад мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнд 2008 оноос хойш тасралтгүй 8 жил дараалан амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль авсан ба ахмад мастеруудын хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа хөдөөгийн сургуулийн багш нарыг төлөөлж оролцсон анхдагч ахмад тамирчин хүн юм.
2008 онд болсон Тайландад болсон 15 дахь тэмцээнд оролцсон
20010 оны Малайзад болсон 16 дахь удаагийн тэмцээнээс мөнгөн медаль
2011 онд АНУ-ын Санфранциско хото болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон
2012 онд болсон Тайваны 17 дахь тэмцээнээс хүрэл медпаль
2013 онд Японд болсон 18 дахь удаагийн тэмцээнээс хүрэл медаль
2016 оны Сингафурт болсон 19 дэх удаагийн тэмцээнээс мөнгөн медалыг тус тус хүртсэн байна.
Баярсайхан багш Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ирээд 2016.05.12-ны өдөр зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд марафон гүйлтийн төрөлд / 10 000 м/ оролцож гуравддугаар байранд шалгарч хүрэл медалын эзэн болсон амжилттай байна.
Баярсайхан багш маань спортын төрөл бүрийн авъяастай, тэрээр одон бөмбөгийн 1,2 зэрэгтэй тамирчин төдийгүй, Гар бөмбөг, сагсан бөмбөг, шагай харвах гээд споргтын төрлөөр хичээллэдэг, сайхан бүжиглэж, дуулдаг, их авъяаслаг, хүүхэд багачуудын үлгэр дууриалал болсон ахмад багш нарын нэг юм.