Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан өнгөрсөн 7 хоногт Номгон сумын Татварын албанаас "Татвар төлөгч танд баярлалаа" уриан дор хууль сурталчилах арга хэмжээ зохион байгуулсаны зэрэгцээ татвар төлөгч иргэдийн дунд Гар бөмбөгийн тэмцээн, ЕБС-ийн сурагчдын дунд Гар зургийн уралдаан, болон зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулжээ.
Гар бөмбөгийн тэмцээнд 1 байранд Б.Энхболд ахлагчтай баг, 2 байранд Б.Сүхбаатар ахлагчтай баг, 3 байранд Д.Нямцэрэн ахлагчтай багууд тус тус байр эзэллээ.
Гар зургийн уралдаанд 1 байр 8а ангийн сурагч Н.Нармандаа, 2 байр 8б ангийн сурагч Б.Буянчимэг, 3 байр 7а ангийн сурагч О.Сумьяа, Зохион бичлэгийн уралдаанд 1 байр 7а ангийн сурагч Э.Мөнхзаяа, 2 байр
8б ангийн сурагч Б.Буянчимэг, 3 байр 7а ангийн сурагч Х.Цолмонтуяа нар
шалгарчээ.