Жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдрийг дэлхий даяар Олон Улсын Улаан Загалмайн өдөр, Монгол улсад хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Номгон сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Номгон сумын ЕБС-ийн Д.Норжмаа багштай 6 дугаар ангийн сурагчдад 2016.05.005-ны өдөр МУЗН-ийн үйл ажиллагаа, 7 зарчим, Хүүхэлд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагааны чиглэл, гишүүний тухай сэдвээр сургалт хийлээ.
Энэ өдөр Номгон сумын ЕБС-ийн 6-р ангийн 16 сурагч МУЗН, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүнээр элсэж тангараг өргөлөө.
Энд Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин, МУЗН-ийн Онцгой ивээн тэтгэгч гишүүн Ц.Оюунмаагийн хүү Б.Отгондүү удам дамжсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч гишүүн болсоныг онцлон хэлэхэд таатай байна.