Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

сурч боловсрох таатай орчин, нөхцөл бүрджээ

2016-04-21

Багийн сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөл аймгийн төвийн сургууль цэцэрлэгүүдийн жишигт хүрсэн байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн Бага сургууль, Цэцэрлэгийн цогцолбор нь нийт 13 багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийнхээ ажлыг явуулж байна. Тус цогцолборт 1-4 ангийн нийт 55 сурагч, цэцэрлэгийн дунд, ахлах бүлэгт нийт 70 хүүхэд суралцаж байна. 

Тус сургууль,цэцэрлэгийн цогцолбор нь 20 хүүхдийн багтаамжтай сургуулийн дотуур байр, 75 хүүхдийн багтаамжтай хичээлийн байр, 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий гал тогоо, багшийн хөгжлийн төвтэйгээр тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү цогцолбор нь хүүхдүүдийн ариун цэврийн өрөө, хүүхдийн бие засах газар зэргийг иж бүрнээр нь тохижуулан цэвэр бохирын шугамд холбож өгсөн бөгөөд аймгийн хэмжээнд анхны хүүхдийн аюулгүй байдлыг хангасан резинэн шаттай нь тус цогцолборын давуу тал бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрэн хангасан нь бусад багийн сургууль, цэцэрлэгүүдээс анхдагч нь байлаа.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%