Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгуулагдана

2016-04-20

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран Авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан хаагчдад сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөлийг ойлгуулан таниулах зорилгоор “Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Дэвжээ тэмцээн нь маргааш /2016.04.21/ 10 цагаас Залуучууд театрт зохион байгуулагдах бөгөөд  Дархан сумын ЗДТГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Татварын хэлтэс зэрэг 8 баг оролцож, авьяас чадвараа сорих юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%