Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дэргэдэх "МИНИ ПАРЛАМЕНТ" хуралдлаа

2016-04-14

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчлийн хурлын дэргэдэх "МИНИ ПАРЛАМЕНТ"-ын 2015-2016 оны хичээлийн жилийн 4 дүгээр хуралдаан зохион байгууллагдлаа.

Энэ удаагийн хуралдаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун "МИНИ ПАРЛАМЕНТ"-ын төлөөлөгч хүүхдүүдтэй уулзаж тэдний саналыг сонслоо.

Мөн чуулганд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн Хөгжлийн хэлтэс, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, Соёлын газрын мэргэжилтнүүд оролцож 2015-2016 онд Өмнөговь аймаг элсэлт авах Их дээд сургуулиудын хувиар болон ерөнхий боловсролын шалгалтын талаарх мэдээ мэдээлэл өглөө.

МИНИ ПАРЛАМЕНТ”-д төлөөлөгчөөр сууж байгаа 12 дугаар анги төгсөж байгаа Төлөөлөгч хүүхдүүдэд аймгийн ИТХ-ын зүгээс батламж, дурсгалын фото зургийн цомгыг гардуулж сурлага, урлаг спортын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%