Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭНИЙ ТАНХИМ НЬ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ

2016-04-12

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орхон суманд “Иргэний танхим сонсож байна” өргөтгөсөн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

Хэлэлцүүлгийн үеэр Орхон сумын иргэдийн зүгээс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог Орхон суманд явуулын хэлбэрээр ажиллуулж өгнө үү гэсэн санал, хүсэлтийг гаргасан.

Иргэний танхимын хэлэлцүүлэгт, иргэдийн гаргасан саналын дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас Эрүүл мэндийн газарт уг саналыг уламжилсан юм.  

Тэгвэл өнөөдөр /2016.04.12/ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Зүрх судас, Мэдрэл, Нүд, Чих хамар хоолой, Эмэгтэйчүүд, ЭХО зэрэг нарийн мэргэжлийн эмч нар ажиллан, Орхон сумын эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%