Номгон сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 13 дугаар хуралдаан 2016.04.11-ний өдөр 57.14 хувийн ирцтэй хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан асудал болон Хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Хаягжуулалтын тухай хуулийн дагуу орон нутгийн замын чиглэл, байгалийн дурсгалт газрын нэр, өвөлжөөний хаягийг баталлаа.
- ИТХ-ын хурлаас баталсан Малжуулах хөтөлбөрийн явцыг хангалттай хэрэгжсэн гэж дүгнэн 2016 оны төлөвлөгөөг баталлаа.
- Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийг 75 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэн 2016 оны төлөвлөгөөг баталлаа.
- агнуурын бүс нутгийг урьд өмнө нь тогтоосон боловч Ашигт малтмалын газарт бүртгүүлээгүй энэ асуудлыг дахин хэлэлцэн буурын хярын агнуурын бүс нутгийг шиэнчлэн тогтоолоо.