Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтнууд сургалтад хамрагдав

2016-04-04

     Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох сургалтыг өнөөдөр /2016.04.04/ Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс “Байнгын бус ажиллагаатай” сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. 
      Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны  Мэдээлэл сургалтын хэлтсийн дарга Б.Оюун удирдан явуулсан бөгөөд оролцогчдод Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгуулийн сурталчилгаа зэрэг бүх шаардлагатай мэдээллүүдийг өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%