Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хоёр улсын хамтарсан "Я люблю русский язык" тэмцээн эхэллээ

ОХУ, Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд 2016 оны 03-р сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын /Парламентын/ төлөөлөгчид Улаангом хотноо ажиллаж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Тува улсын Дээд хурлын /Парламент/ орлогч дарга, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Самойленко Ирина Петровна, Тува улсын Дээд хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны орлогч дарга Монгуш Ульяна Байыр-ооловна, Тувагийн улсын их сургуулийн Тува хэлний хэлзүйн нийгмийн хэл судлалын танхимын докторант Куулар Елена Мандан-ооловна, Тува улсын Дээд хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны зөвлөх Грачева Ольга Витальевна, Монгуш Айдан Сергеевна, Тувагийн улсын их сургуулийн дэргэдэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх институтын боловсролын түвшний судалгааны хяналт шинжилгээний төвийн дарга Эрендей Эдуард Викторович, Кызыл хотын ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлын орлогч Хомушку Орлан Достай-оолович, Тува улсын Дээд хурлын орлогч даргын туслах Куулар Аржаан Геннадьевич, Тува улсын Дээд хурлын ажлын албаны хэвлэл мэдээллийн албаны дарга Дарбаа Юрия Кок-болович болон бусад хүмүүс ирсэн байна.

Төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Чимэд, аймгийн ИТХ-ын ХХНАХариуцсан хорооны дарга Д.Наранцэцэг, орлогч дарга Т.Нямсамбуу, ИТХ-ын ажлын албаны дарга Х.Төртогтох, Улаангом сумын ИТХ-ын дарга Б.Жавхлантөгс нар хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын Тува улсын Парламент ба Увс аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны хүрээнд явуулах орос хэлний “Я люблю русский язык” уралдааныг хамтран зохион байгуулах юм.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%