НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрч мал аж ахуйн үйлдвэрлэлд онцгой байдал үүссэнтэй холбоотойгоор ХХААЯ-ны хүсэлтийн дагуу яаралтай техник туслалцааны төсөлд Номгон сум хамрагдахаар болсон байна.
Энд 2015 оны мал тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош малтай байсан, оны эхний нийт мал сүргийн 20 ба түүнээс дээш хувь нь хорогдсон, олон улсын болон орон нутгийн ямар нэг байгууллагын хүмүүнлэгийн тусоамжинд огт хамрагдаагүй 50 өрхийг хамруулж өвс, хивэг, хүнсний гурилын туслалцаа үзүүлэх юм байна.
ИТХ-ын 2016.03.30-ны өдрийн хурлаар журмын дагуу дээрх төсөлд хамрагдах 50 өрхийн нэрсийг батлах гэж байна.