Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өмнөговьчууд 1108 тэмээ уралдуулан геннист бүртгүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилэн тогтоолоо

2016-03-10

Энэ сарын 7-ны билэгт сайн өдөр Өмнөговьчууд тэмээ, тэмээчдээ алдаршуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол тэмээ-999” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоов. Энэ бол тэмээн сүргээ хайрлан хамгаалдаг хөдөлмөрч говьчуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Их говийн ажилсаг хөдөлмөрч зон олон дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гайхуулж чадлаа. “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн хурдан тэмээд хурдалснаас 1-р байранд Хүрмэн сумын Батсүхийн Баянжаргалын улаан ат, 2-р байранд Хүрмэн сумын Батчулууны Түмэнбаярын ухаа ат, 3-р байранд Цогт-Овоо сумын Санжаатогтохын Эрдэнэначины хүрэн ат , 4-р байранд Цогт-Овоо сумын Даваадоржийн Алдарсайханы ногоон ат, 5-р байранд Хүрмэн сумын Тэрбишийн Дашнамжилын ногоон ат тус тус шалгарч дэлхий дахинд аймаг орон нутгаа мандуулав.

Элсэн шаргал нутгийн эрдэнэ болсон тэмээн сүрэг түм бумаараа өсөн үржих болтугай.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%