Төрийн сангийн нэгдсэн тогтолцоо 2003 оноос улс орон даяар хэрэгжиж
эхэлсэн. 2014 оноос сумдад санхүүгийн алба шинээр бий болж төсөв санхүү,
нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн
үйлчилгээг хүргэж байна. 2015 оны орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалтаар бүх сумдын санхүүгийн албаны нягтлан бодогч, төрийн сангийн
компьютер техник хэрэгслийг иж бүрэн шинэчилж, зөөврийн компьютер,
суурин компьютер, тог баригч, олон үйлдэлтэй хэвлэгч, төсвийн
байгууллагын санхүүгийн программ, скайнерыг сумдын холбогдох
мэргэжилтэн, дарга нарт гардуулан өглөө.