Номгон сумын Дэрсэнэ-ус багийн уугуул, Бэсүд овогт Сэргэлэнгийн Түвшинжаргал Номгон сумын танин мэдэхүйн толь номыг санаачилан гаргаж анхны номоо уншигчдийн хүртээл болгоход бэлэн болгожээ. Энэхүү номыг эдийн болон соёлын үнэт өвийг хойч үедээ таниулах зорилгоор Номгон сумын түүх, археологи, зан заншил, байгаль газарзүй, ургамал, ан амьтан, оюуны болон эдийн соёл, сүм хийдийн үүсэл хөгжлийн талаарх архивын түүхэн баримт, аман судалгаа, хээрийн судалгааны ажлын материалуудад тулгуурлан бичсэн байна. Тус номыг бүтээх, хэвлүүлэхэд Номгон сумын уугуул, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхиий захирал, Номгон сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэн ивээн тэтгэж, дэмжин ажилласан баөйна.