Аймгийн цагдаагийн газраас Сар шинийн өдрүүдэд буюу энэ сарын 8-15-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж ажиллалаа. Эдгээр өдрүүдэд 141 офицер, 196 цагдаа, замын цагдаагийн 106 албан хаагч, 14 олон нийтийн цагдаа, 4 сонсогч нийт давхардсан тоогоор 461 цагдаагийн албан хаагч ажиллаж, 191 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Дээрх дуудлагаас гэмт хэргийн шинжтэй 18 дуудлага байна. Үүнээс: зам тээврийн осол зөрчил 4, хулгайн гэмт хэрэг 3, иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 8, золгүй байдлаар амь насаа алдсан 1 дуудлага тус тус бүртгэгдэж, цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байгаа гэсэн мэдээллийг Цагдаагийн газрын Олон нийттэй харьцах асуудал хариуцсан ахлах байцаагч, Хошууч Д.Гэрэлмаа өгөв. Энэ жилийн Сар шинийн баяр олон хоног үргэлжилсэн хэдий ч осгож гэмтсэн гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирээгүй ба гэмт хэргийн тоо өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг албаны хүн мэдээллээ. М.Гүнжлхам