Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2016-02-03

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016.02.01-ний өдөр 57.14 хувийн ирцтэй хуралдаж сумын Тусгай сангуудын төсвийг дэмжих тухай, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сумын хөгжлийн сангийн зээлийн орлого 74000.0, зээлийн хүүгийн орлого 6000.0, байгаль хамгаалах сангийн орлого 8650.0, мал хамгаалах сангийн орлого 990.8 мянган төгрөг байхаар төсвийг дэмжин баталж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж батлуулахаар шийдвэрлэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%