Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДЭЛХИЙН СТАНДАРТЫГ ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ НЭВТРҮҮЛЖЭЭ

2016-01-25

“Дархан меат фүүдс” үйлдвэр Хөгжлийн банкнаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авч үйлдвэртээ өргөтгөл, технологийн шинэчлэл хийжээ. Тус үйлдвэр нь Монгол малын махны амт, чанарыг дэлхийн зах зээлд танилцуулж, эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг олон үе, шат дамжлаггүйгээр хэрэглэгчидэд хүргэх зорилго тавьжээ.

Тиймээс ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001:2008, ISO 22000:2005, “Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлыг хянах тогтолцоо” буюу /HACCP/ зэрэг стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна. Энэхүү системийг үйлдвэртээ нэвтрүүлэхийн тулд урьдчилсан бэлтгэл үйл ажиллагаа болох техникийн шаардлагыг хангах зорилгоор БНСУ-ын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлдвэртээ бүрэн шинэчлэлт хийж байгаа аж.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%