Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ Үндсэн хууль батлагдсны 24 жилийн ойн барилдаан болов

2016-01-14

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсны 24 жилийн ой , гал унтраах байгууллага үүсч хөгжсөн 94 жилийн ойн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан спортын ордонд боллоо.

 

Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Дархан сумын засаг дарга Б.Азжаргал, БТСГ-ын дарга О.Банзрагч, МУГТ Н.Батлав, Дархан-Уул аймгаас шинэхэн төрөн гарсан МУГТ, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат болон бусад хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. 


Барилдаанд нийт 64 бөх барилдснаас аймгийн заан н.Баасансүрэн, аймгийн харцага Ж.Бадрал, аймгийн арслан С.Ерөөлт, аймгийн арслан Б.Сүхбаатар нар Их шовгийн 4 бөхөд шалгаран үлдсэн юм. 

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсны 24 жилийн ой , гал унтраах байгууллага үүсч хөгжсөн 94 жилийн ойн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж, аймгийн арслан Б.Сүхбаатар үзүүрлэлээ.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%