Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төвшрүүлэх сум шинэ сургуультай боллоо

2015-12-18

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтанд орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг барилгын ажлыг улсын төсвийн 2 тэрбум, 400 сая төгрөгийн өртөгөөр "Дэлгэр" констракшин барьж гүйцэтгэсэн байна.

Төвшрүүлэх сумын бүрэн дунд сургууль нь 1939 онд байгуулагдсан. Эдүүгээ 76 жилийн арвин түүхтэй. Боловсролынхоо чанар, үнэлгээгээр аймагтаа эхний тавдугаар байранд тогтмол ордог амжилттай сургууль юм.
Одоогоор 500 гаруй сурагчидтай, 60 орчим багш ажилчидтайгаар хамран сургах тойргийн хүүхдүүдийн сургуульд хамрагдалтыг 100% хүргэн ажиллаж байна.
Сургуулийн нээлтэнд аймгийн Засаг даргын ахлах зөвлөх М.Батзориг, УБ хот дахь Төвшрүүлэх сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Дашчойнхор болон Эрдэнэбулган сумын ЕБС-ийн захирлууд хүрэлцэн очиж, баяр хүргэлээ.
Дашрамд дуулгахад энэхүү сургуулийн барилга нь сумандаа анхны гурван давхар барилга юм.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%