Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл” аймгийн ЗДТГ-т байрладаг боллоо

2016-01-11

Дархан-Уул аймгийн “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл” нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын  төлөөллүүдээс бүрддэг. Уг зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс аймгийн ИТХ-аас тэдэнд ажлаа явуулах байр гаргаж өглөө. 

 Дархан-Уул аймгийн хэмжээнд 283 ТББ бүртгэлтэй байдгаас тогтвортой үйл ажиллагаа явуулдаг  20 иод ТББ  байдаг тухай “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл”-ийн тэргүүн М.Амарсанаа хэлж байна. Эдгээр төрийн бус байгууллагуудыг нэгтгэж, зорилго нэгтэй хамтран ажиллах  зарчмыг Иргэний нийгмийн зөвлөл баримтлах юм.


ИННЗ нь аймгийн ЗДТГ-ийн иргэдийг хүлээж авах өрөөнд буюу 13 номерт долоо хоногийн Даваа- Лхагва гарагт  ажлын цагийн хуваарийн дагуу ажиллана. Тэд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, төр захиргааны холбогдох байгууллагуудад дамжуулах, иргэний эрх ашгийг хангах үүднээс  хамтран ажиллах юм байна. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 171
162 / 95%
8 / 5%
1 / 1%