Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Он гарсанаар Дархан-Уул аймагт 13 хүүхэд мэндэлжээ

2016-01-04

2016 оны 1 дүгээр сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт 7 хүү 6 охин нийт 13 хүүхэд мэндэлжээ. Эдгээр өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн тусгай дугаар болох 103-т 137 насанд хүрэгч, 72 хүүхэд нийт 209 дуудлага ирсэн байна. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн тасагт 58 хүүхэд амьсгалын замын өвчлөлөөр хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаан хүүхдийн биеийн байдал хүндрэлтэй  байна гэсэн мэдээг аймгийн ЭМГ-аас ирүүлжээ. Энэ сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүд мөн ажилласан байна. Иймд насанд хүрэгчдийг түргэн тусламж дуудахаасаа өмнө Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг холбогдох албаны хүмүүс  зөвлөж байлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%