Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

43 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ НЭМЭЛТ БҮЛЭГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2015-12-25

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 43 дугаар цэцэрлэгт Нэмэлт бүлэг байгуулан 2015 оны 12 дугаар сарын 25-нд хүлээж авлаа.
Нэмэлт бүлгийн нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, ИТХ-ын Ажлын албаны дарга Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, алба, хэлтсийн дарга нар, хороодын ИНХ-ын болон Засаг дарга нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.

9 дүгээр хорооны иргэдийн саналыг үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 43 дугаар цэцэрлэг дээр Нэмэлт бүлэг байгуулах ажлын гүйцэтгэгчээр Монгол-Германы хамтарсан “ИзоХаус” компани ажиллаж Канад технологиор гүйцэтгэсэн байна. Нэмэлт бүлэгт 100 хүүхэд хүлээн авах юм.
 





















“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%