Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

16 ДАВХАР ХЯНАЛТЫН КАМЕРТАЙ БОЛЛОО

2015-12-24

  Өнөөдөр 16 давхарт ашиглалт, хяналтыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд 20 ширхэг камерыг барилгын дотор болон гадна талд суурилуулж байна.

Саяхныг хүртэл Монголын хамгийн өндөр барилга гэгдэж байсан тус барилгыг анх Армены барилгачид барьж, 1985 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулан Дарханчуудад хүлээлгэн өгч байжээ. Нэг хэсэгтэй л цахилгаан шатны ажиллагаа зогсож, хогондоо дарагдан, гэмт хэрэг гарч оршин суугчдыг бухимдуулсан. Тэгвэл тус барилгын асуудалд аймаг, орон нутгийн зүгээс анхаарал хандуулан хийж байгаа цөөнгүй ажлуудын нэг болох камержуулалтыг хянах, техник тоног төхөөрөмжийг байрлуулах өрөөний асуудал шийдвэрлэгдээгүй байсан. Иймд аймгийн засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, аймгийн Захирагчийн албаны дарга Д.Батжаргал,  тус багийн аймгийн иргэдийн төлөөлөгчид, багийн засаг дарга нарын холбогдох албаны хүмүүс уулзалдаж камер хянах, техник тоног төхөөрөмжийн өөрөөний асуудлыг шийдвэрлэлээ. 2012-оос 2015 онуудад иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар төдийгүй иргэдийн хандив туслалцаатайгаар олон ажлууд хийгджээ. Тухайлбал 2012 онд хүн тээвэр, ачаа тээврийн нийт 2 цахилгаан шатыг улсын төсвийн 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурилуулан ашиглалтад оруулсан бол 2013 онд гадна пасадыг орон нутгийн хөгжлийн сангийн 86.1 сая төгрөгөөр будаж засварласан юм. Мөн инженерийн шугам хоолойг 45 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, 16 давхрын урд талбайг 80 гаруй сая төгрөгөөр тохижуулсан. Түүнчлэн Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн зүгээс уг барилгын Дулаан хангамж, тоног төхөөрөмжийн узелийг шинэчилсэн байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%