Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Нийгмийн даатгалын үйлчилгээ"-ий цахим машин ажиллаж байна

2015-12-23

Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд технологийн дэвшилтэд "НДҮ" цахим машиныг 2014 оны 6 дугаар сараас эхлэн нийслэлд ажиллуулж эхэлсэн.

Тэгвэл Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудад 11 дүгээр сараас эхлэн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд НДҮ" цахим машиныг байрлуулан ажиллуулаад байна. Уг цахим машинаас нэрийн дансны мэдээллэх хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн 2006-2015 оны лавлагаа, ажил олгогчийн лавлагаа, халамж үйлчилгээний газарт гаргаж өгдөг лавлагааг авах боломжтой аж. Мөн мэдээлэл авахад хоёроос илүүгээр хурууны хээгээ уншуулаад таниагүй нөхцөлд Улаанбаатар хотын "НДҮ" цахим машиныг зорихоос өөр аргагүй болно. Иймд иргэд та бүхэн заавартай сайтар танилцаж хурууны хээгээ уншуулахыг анхааруулъя

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%