Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан 2016 оны шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний хоёрын даваа болох ардчилал, хүний эрхийн өдөрт зориулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд цогцолбор нэгдүгээр сургуулийн урлагийн зааланд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд эрэгтэй-53, эмэгтэй-11 тамирчин оюун ухаанаа уралдуулсан бөгөөд эрэгтэй шатарчид швейцарь системээр 9 өрөг тоглосон бол, эмэгтэй шатарчид тойргоор тоглож аваргаа тодрууллаа.

Тэмцээнд дараахь нэр бүхий тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Эрэгтэй

Д.Лувсанням

Улаангом сумын иргэн

О.Эрдэнэтогтох

Баруунтуруун сумын иргэн

Д.Цэвээн

Улаангом сумын өндөр настан

Эмэгтэй

Ж.Алтанцэцэг

Улаангом сум

М.Долгормаа

Тэс сум

Ж.Ундармаа

Улаангом сум


Эрэгтэй төрөлд шалгарсан Д.Лувсанням, О.Эрдэнэтогтох, эмэгтэй төрөлд шалгарсан Ж.Алтанцэцэг нар  2016 оны 01 сарын 09-10 хооронд Төрийн ордонд зохион байгуулагдах шигшээ уралдаанд оролцох эрхээр бичиг гардан авлаа.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%