Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Төрийн албан хаагч”- ийн тангараг өргөлөө

2015-11-26

Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчимыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл туршилтын хугацаагаар томилон ажиллуулдаг.

Төрийн жинхэнэ албанд орохдоо Төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг Монгол улсын төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ёс төртэйгээр өргөдөг.

Дархан Уул аймгийн Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2015.11.26/ зохион байгуулав. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд 13 албан хаагч оролцож төр, ард түмний төлөө үнэнч шударгаар ажиллах тангараг өргөв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%