Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Номгон сум: ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж ээлжит хуралдааны тов зарлалаа

2015-11-25

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2015.11.25-ны өдөр  100 хувийн ирцтэйгээр хуралдаж  ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг 2015.12.169-ны өдрийн Лхагва гарагт сумын Соёлын төвд нээлттэй хуралдуулахаар товлон зарлалаа.
Хайгуулын тусгай зөвшөөрөл авах саналыг хэлэлцэж Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутагтай давхацсан зарим газарт  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзлаа.
Мөн Хог хаягдал тээвэрлэх, зайлуулах, хураамжийг төвлөрүүлэх зарцуулах журмын хэрэгжилтийг тооцох асуудлыг хэлэлцэж тус журамд өөрчлөлт оруулах саналыг нэгтгэж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг байгаль хамгаалагчид үүрэг болгосон бол худалдан авах үйл ажиллагааны тайланг  хэлэлцэж тэргүүлэгчдээс гарсан санал, зөвлөмжийг сумын Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%