Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар ажлын байр бий болгох боломжтой

2015-11-21

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Дархан Барилга Захиалагчийн алба” ОНӨҮГазрын дарга Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-ИТХ-ын Төлөөлөгчөөр аль сум, багаас сонгогдож ямар ажиллуудыг хийж бүтээж байна вэ?

-2012 онд орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар орсон. Яагаад гэвэл тэр үед аймгийн Засаг дарга байсан. Өмнө нь Дархан сумын 16 дугаар багаас хоёр удаа сонгогдсон. Хуучин хороолол буюу 16 дугаар багийн тохижилтын ажлыг түлхүү анхаарч ажиллаж байгаа.

-Аймаг орон нутгаа хөгжүүлэх бодлогын талаар санал бодлоо хуваалцана уу?

-Аймаг орон нутгаа хөгжүүлэх олон ажил бий. Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг үндэслэж ажилладаг. 2012 онд МУ-ын Засгийн газраас Дархан хотыг жишиг хот болгох Шадар сайдаар ахлуулсан комисс гарсан. Үүний хүрээнд Үйлдвэр технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл авч ажилласан. Мөн Загвар ухаалаг смарт хот болгох зэрэг ажлуудыг хийж байна.

-Ажилгүйдлийг бууруулахын тулд ямар ажлуудыг хийх хэрэгтэй байна вэ.

- Чингис, Самура бонд, Хөгжлийн банкны хөрөнгийг ажлын байранд чиглүүлэх хэрэгтэй байна. Нөхөн үйлдвэрлэлийг явуулах нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр ажлын байр бий болгож ашиглах нь зүйтэй. Мөн Үйлдвэрлэлийн хот учраас үйлдвэрлэл бий болгосноор түүнийг дагасан ажлын байр гарч ирэх юм.

-Таны санааг хамгийн их зовоож явдаг зүйл юу вэ?

-Төрийн ажил алдагдаж байна. Төрийн ажил төрийн хэлбэрээр явагддаг, хууль хуулийн хүрээнд хэрэгжихээ больсон. Энэ нь даамжраад орон нутагт тархан халдварлагдаж байгаад миний санаа их зовж харамсаж байдаг. Монгол улсад хууль хэрэгжидэг байх ёстой. Хууль хэрэгжисэнээр Монгол улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, тусгаар тотнол гээд Монгол хүний бүх үндэс суурь энэ дээр тогтох ёстой. Харин энэ гажсанаар улсын хөгжилд удаашрал явагдана. Үүний хохирогчид нь ард түмэн болно. Тиймээс төрийн удирдах албан тушаалтны хувьд зөв гольдролоор нь авч явах юмсан гэж боддог.

-Одоогийн байдлаар манай аймагт ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Манай аймгийн хувьд  дэд бүтэц  боломжтой, нягтрал сайтай. Тиймээс үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх нь хамгийн чухал. Мөн олон нийтийн сэтгэл санаа тайван байгаасай гэж бодож байна даа.

-Бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө ямар ажил амжуулах төлөвлөгөөтэй байна вэ?

-Намын хэмжээнд ажиллах ёстой байдаг учраас 16 дугаар баг буюу хуучин хорооллыг  жишиг хороолол болгоход чиглэж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 

 

  ХИС-ийн Дархан салбар сургуулийн Сэтгүүл зүйн 3 дугаар ангийн оюутан С.Мөнгөнтуяа

 

 

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%