Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭДИЙН ЗАСГИЙН ѲГѲѲЖ НЬ ТѲРИЙН ѲМЧИТ КОМПАНИУДЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАЙХ ЁСТОЙ

2015-11-20

2014 оны сүүлээр тѳрийн эзэмшлийн 83 ширхэг аж ахуй нэгж Тѳрийн Ѳмчийн Хороонд (ТѲХ) бүртгэгдэжээ эдгээр компаниудаас 2014 онд 45 компани нийт 361.2 тэрбум тѳгрѳгийн ашигтай ажилласан бол 38 компани нь нийт 183.6 тэрбум тѳгрѳгийн алдагдалтай ажиллажээ. Эдгээр компаниудаас хамгийн ѳндѳр буюу 187.5 тэрбум тѳгрѳгийн ашигтай ажилласан нь Эрдэнэт УБҮ бол алдагдалтай ажилласан компаниудыг Эрдэнэс Таван Толгой -64.7 тэрбумаар тэргүүлж -50.5 тэрбумын алдагталтайгаар МИАТ удаалжээ. “Тѳрийн Банк” гэхэд уг нь ашигтай ажилладаг боловч хувийн салбарын банкуудтай харьцуулахад ашгийн ѳгѳѳж нь хэт бага байна. Мэдээж тѳрийн ѳмчит компаниудын ашиг нь Монгол улсын Засгийн Газрын тѳсвийг бүрдүүлэхэд томоохон ач холбогдолтой боловч бидний ѳмнѳ тулгараад буй эдийн засгийг сэргээх асуудалд энэхүү компаниуд ямар үүрэг хүлээх ёстой талаар эл нийтлэлдээ эргэцүүлэхийг зорив.

Тѳрийн ѳмчийн компани гэхээр эдийн засгийн үр ѳгѳѳж тааруу бас улс тѳрийн шийдвэрээр халаа сэлгээ хийгдэж байдаг гэж бид ойлгоод бүр түүндээ дасчихажээ. Айлаас эрэхээр авдараа ух гэдэг үг байдаг даа, уг нь манай тѳрийн ѳмчит компаниуд хэрэв эдийн засгийн үр ѳгѳѳжѳѳ дээшлүүлж чадвал дотоодын эдийн засгийг эрчимжүүлэхэд маш ѳндѳр ач холбогдолтой гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ. Даанч эдгээр компаниуд маань бизнесийн сонгодог зарчимруугаа орж чадалгүй байсаар ѳнѳѳг хүрчихжээ. “Эрдэнэт гэж ганц саалийн үнээтэй” гэж ярьсаар ѳдийг хүрлээ, уг нь тугалтай болчихвол болчихоор л хугацаа ѳнгѳрлѳѳ, цаашид яавал тѳрийн ѳмчит компаниудын эдийн засагт үзүүлэх эерэг нѳлѳѳг ихэсгэж болдог талаар туршлага судлахад ойрхон жишээ мундахгүй юм. Бидний ѳмнѳд хѳрш болох БНХАУ-д 1978 оноос хойш явагдсан зах зээлийн зарчим дээр суурилсан эдийн засгийн реформ нь тус улсын бяр чадлыг илтгэсэн тѳрийн ѳмчит компаниудыг бий болгож дотоодын эдийн засгийг дэмжихээс цаашлан үндэстэн дамнасан үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлээд эхэлчихэж.

Орчин үеийн тѳрийн ѳмчит компаниуд нь 1990 оноос ѳмнѳ оршин тогтнож байсан байгууллагуудтай харьцуулахад олон улсын санхүү, хѳрѳнгѳ оруулалтын маш хурдтай хувьсаж буй орчинд ѳрсѳлдѳх шаардлага гарч ирсэн нь ашгийн тухай асуудал бѳгѳѳд дэлхийн улс орнуудын эдийн засгийн ѳрсѳлдѳѳн юм. Яг л Чарльз Дарвинын эволюцийн онолоор эдгээр компаниуд нь хуучны компаниудаас ѳрсѳлдѳх чадвараараа даваад зогсохгүй хууль эрхзүйн тэгш хүрээнд хувийн компаниудтай ч эдийн засгийн ѳгѳѳжѳѳрѳѳ ѳрсѳлдѳхүйц байгаа нь гайхалтай. Бидний мэдэх Forbes сэтгүүл жил бүр олон нийтэд нээлттэй шилдэг компаниудыг зарладаг билээ, ийнхэүү шалгаруулахдаа ашиг орлого, борлуулалт, нийт хѳрѳнгѳ, зах зээлийн үнэлгээ гэсэн дѳрвѳн гол үзүүлэлт дээр тулгуурладаг юм байна. Тус сэтгүүлээс 2014 онд зарласан дэлхийд тэргүүлэгч компаниудын судалгаанд эхний 10 компанийн 5 нь БНХАУ-ын тѳрийн эзэмшлийн компаниуд бѳгѳѳд үлдсэн 5 нь АНУ-ын компаниуд орсон байх юм. Ердѳѳ 10 жилийн ѳмнѳ (2005 онд) энэхүү жагсаалтад АНУ-ын 5, Нидерландын 2, Их Британийн 2, Яоны 1 компани багтдаг байжээ. БНХАУ-ын эдийн засаг дэлхийн тэргүүлэгч эдийн засгуудын эгнээнд орох болсон гол шалтгаан нь зах зээлийн ашигт байдлыг дээдэлсэн Хятадын тѳрийн компаниуд юм. Эдгээр БНХАУ-ын компаниуд нь бүгд тѳрийн эзэмшлийн компани байгаа нь бүр ч сонирхол татна.

Untitled

Хэдийгээр тѳрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд Хятадын эдийн засгийг тэтгэдэг мэт харагдаж байгаа боловч хэрэв жаахан лавшруулж харвал дээрхи БНХАУ-ын 5 шилдэг компаниуд бүгдээрээ хѳрѳнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, бүр гадаадын хѳрѳнгийн бирж дээрээс хѳрѳнгѳ тѳвлѳрүүлж чадсан байгууллагууд тул иргэд хѳрѳнгѳ оруулагчдын хяналт бѳгѳѳд оролцоог тодорхой хэмжээнд хангаж улс тѳрийн ѳнцѳгѳѳс бус эдийн засгийн шалгуур үзүүлэлтээр удирдлагын багаа хэмжих болжээ.

Сүүлийн үед байгалийн баялаг экспортлогч орнууд болох ОХУ, Катар, Бразил мэт улсууд байгалийн баялгийн үнийн хэлбэлзлээс тухайн улсуудын эдийн засагт үзүүлэх эрсдлийг бууруулах, мѳн хойч үедээ байгалийн баялгаас хэт их хамааралгүй эдийн засгийн системийг ѳвлүүлэн үлдээх үүднээс тѳрийн ѳмчийн компаниудыг олноор байгуулах боллоо. Гагцхүү эдгээр компаниудын гол зорилт нь ашигтай ажиллаж эдийн засгийн хуримтлал бий болгоход оршиж байна.

Дүгнээд харахад тѳрийн ѳмчит компаниуд сүүлийн 15 жилийн хугацаанд эрс ѳѳрчлѳгдсѳн юм байна, тэд зѳвхѳн нэг улсын дотор бус олон улсын худалдаа, санхүүгийн салбарт зэрэг үйл ажиллагаа явуулах чадвартай ашгийн тѳлѳѳ компаниуд болж хувирчээ. Гэвч Монголын тѳрийн ѳмчит компаниудын хѳгжил хаашаа чиглэж байна вэ? Нэг талд нь Монголын Хѳрѳнгийн Бирж хоосон дэлгүүр байна, дэлгүүрт зарагдах бараа алга гэж бүгдээрээ л ярьдаг. Гэтэл нѳгѳѳ талд нь тѳрийн ѳмчит компаниуд маань эзэнгүйдээд байх вий, иргэдийн оролцоог хувьцаагаар дамжуулан нэмэгдүүлж эдийн засгийн үр ѳгѳѳжид нь анхаарал тавих цаг болсон юм биш үү?

Монголын тѳрийн ѳмчит компаниудад гурван үндсэн хүндрэл тулгарч байгаа мэт санагдана. Энэ нь нэгдүгээрт компанийн засаглал болоод түүний тогтвортой ажиллах чадвар, хоёрдугаарт МУ-ын тѳрийн ѳмчит компаниуд нь санхүүгийн хувьд чадамж дутмагаас шалтгаалан хѳрѳнгийн шинэчилэл болон шинэ тѳслүүдэд тѳдийлѳн хѳрѳнгѳ оруулж чадахгүй байна. Гуравдугаарт ТѲКомпаниудыг үүсгэн байгуулахдаа эдийн засгийн үр ѳгѳѳж, эрсдэлийг судлах ажил хийгдэхгүй байгаа нь олон алдагдалтай ажилладаг ТѲК-ууд бий болоход хүргэлээ.

Тѳрийн ѳмчит компаниудын ѳрсѳлдѳх чадварыг сайжруулахад авч хэрэгжүүлж болох бодит арга хэмжээ бол дотоодын болон гадаадын хѳрѳнгийн зах зээл дээр МУ-ын ТѲКомпаниудыг гаргах явдал байж болох юм. Эдгээр компаниуд хѳрѳнгийн бирж дээр гарснаар ойрын болон дунд хугацааны санхүүжилтын асуудлыг шийдээд зогсохгүй компанийн засаглал, тайлан, тѳлѳвлѳгѳѳ гэх мэт бүхий л асуудал нь олон нийтийн ѳмнѳ нээлттэй болно. Олон нийтэд нээлттэй компанид улс тѳрийн томилгоо хийгдэх, үр ашиггүй зардал гаргахгүй байх, компанийн ашигт ажиллагааг эрчимжүүлэх гэх мэт олон эерэг үр дагаварууд гардагийг БНХАУ-ын жишээ дээр бэлхэн харж болно.

Компани байгуулах эцсийн зорилго нь тухайн аж ахуйн нэгжийг үнэ цэнтэй л болгоход оршино. Гэвч ѳнѳѳдѳр Монголын ТѲКомпаниуд жирийн иргэд, гадна дотны түншүүдийнхээ ѳмнѳ ямархуу үнэ цэнтэй байна гэдгийг бид ѳѳрсдѳѳсѳѳ асуумаар байна. Хариултыг нь энэхүү нийтлэлийг бичигч миний бие ч сайн мэдэхгүй л байна. Хэрэв энэхүү компаниуд хѳрѳнгийн бирж дээр арилжаалагддаг бѳгѳѳд компанийн ашиг, алдагдлаас хамааран тухайн компанийн хувьцаа ѳдѳр бүр ѳѳрчлѳгддѳг байсан бол магадгүй би дээрхи асуултдаа хялбархан хариулах байсан байх. Адаглаад л алдагдалтай ажиллаад, хувьцааны үнэлгээ нь унаад байгаа компаниудыг олон нийт, шүүмжлэх мэдээллээр хангагдана. Хэрэв одоо байгаа чигээрээ удаан үргэлжилбэл Монголын тѳрийн ѳмчит компаниуд маань эдийн засаг, улсын тѳсѳвт нэмэр болохын оронд дарамт учруулж энэ нь цаашлаад Монгол Улсын зээлжих зэрэглэлд ч сѳрѳгѳѳр нѳлѳѳлѳх хандлага ажиглагдаад эхэллээ.

4

4.2

- See more at: http://blog.mongolforum.mn/?p=1431#sthash.Iw0p3EmW.dpuf

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%