Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурал 2015 оны 11 дүгээр
сарын 18-ны өдөр хуралдаж, нийт 11 асуудлыг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргалаа. 
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2013-2016 оны хөтөлбөр нь 9 бүлэг, 95 зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 333 арга хэмжээг тусган ажилласны үр дүнд 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 сар хүртэлх хугацааны байдлаар хөтөлбөрийн биелэлт 82.94 хувийн биелэлттэй 4.15 онооны үнэлгээтэй байна гэж аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас танилцууллаа. -  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт  16.0  тэрбум
 - Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс шилжих хөрөнгө оруулалтаар 2.3 тэрбум төгрөгийн 91 төсөл арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй, шинээр эхлэх хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 41 төсөл арга хэмжээг 80 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.
 - Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 29 төсөл арга хэмжээг 83 хувьтай гүйцэтгэж байна.
 
- Шинэ-Хуучин Дарханыг холбосон 8 км авто замын эхлэл болох 2.4 км авто замын ажилд 2337,8 сая төгрөгийн 
 - Дархан сумын 1-р баг төмөр замын гарамнаас Стадион хүртлэх 0.870 км авто замыг 504.5 сая төгрөгөөр
 - Стадионоос Хараа голын гүүр хүртлэх авто замыг 27.7 сая төгрөгөөр
 - Төв авто замын нөхөөсний ажлыг 20.0 сая төгрөгөөр
 - Дархан сумын 1 дүгээр баг  гэр хороолол доторхи 0.241 км  авто замыг 166.5 сая төгрөгөөр тус тус гүйцэтгэж байна.
 
2015 онд Нийтийн орон сууцны Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтын ажлыг 78,9 сая төгрөгөөр, гадна дулаалга өнгө будгын ажлыг 123,8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал: - Нийтийн орон сууцны зоорийн давхарын инженерийн шугам хоолойн шинэчлэлтийн ажил /Дархан сум/ /8-Р БАГ 6-Р БАЙР, 13-р баг 27 байр, айл, 12-р баг 14-р байрны 1 блок байрны сантехникийн их засварын ажлыг 78.9 сая төгрөгөөр
 - Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6 блоктой 1 байрны гадна дулаалга өнгө будгийн ажлыг 105.8 сая төгрөгөөр
 - Дархан сумын 5-р багийн 20-3 байрны 1 блок байрны гадна өнгө будаг дулаалгын ажлыг 18.0 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэв. 
 
Тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл нийлүүлэх ажилд  50.7 сая төгрөг зарцуулсан байна. Үүнд: - Зулзагын голын хүүхдийн зусланд 150 хүүхдийн иж бүрэн зөөлөн эдлэлийг 20.0 сая төгрөгөөр
 - Аймгийн ИТХурлын ажлын албанд тоног төхөөрөмж, ширээ сандал авхад 11.2 сая төгрөг 
 - Дархан сумын 13-р цэцэрлэгийн салбар бүлэг болох Ширээ нуруун дахь хүүхдийн цэцэрлэгийн зөөлөн эдлэлд 19.5 сая төгрөгийг зарцуулж байна. 
 

Дархан сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 8,15 багт өндрийн 5-н гэрэлтүүлэг, 46-н ширхэг гэрэлтүүлгийн ажлыг 124.1сая төгрөгөөр- Дархан сумын  1-р багт 28 ширхэг Led 120W гэрэлтүүлэг 2ш удирдлагын самбар 1180 /4*25/ кабел 
 - Дархан сумын 5-р багийн гэрэлтүүлэг цамхаг 4ш, прожектор 32ш, Удирдлагын самбар 4 ш, /4*25/ кабел / 
 - Дархан сумын 6-р багийн гэрэлтүүлэг Цамхаг 10ш, прожектор 80, удирдлагын самбар 10ш, /4*25 кабел 685м/ 
 - Дархан сумын 7-р багийн гэрэлтүүлэг Цамхаг 10ш, прожектор 80, удирдлагын самбар 10ш, /4*25 кабел 525м/ 
 - Дархан сумын 8-р багийн гэрэлтүүлэг Цамхаг 5ш, прожектор 40, удирдлагын самбар 5ш, /4*25 кабел 493м/ ажлыг нийт 369.9 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэсэн тухай танилцууллаа.
 
Орхон сумын услалтын системийн ашиглалтын байдал цаашид усалгаатай газар тариаланг хөгжүүлэх талаар Орхон сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батбаяр танилцууллаа. Тэрээр Орхон сумын услалтын системийг эзэмшдэг “Хуртай” ХК нь орон нутагт байгаа өмч хөрөнгө ашигладаггүй, эзэнгүй орхисон иргэдээсээ суваг ашиглалтын мөнгөө авдаггүй, авахаар ямар нэгэн оролдлого хийхгүй он удаан жилийг ардаа орхиж байгаагаас Орхончууд хохирсоор байгаа гэж ярьлаа. - “Хуртай” ХК-наас “Төв услалтын систем”-ээ буцаан авч, өөрийн иргэдийн өмчлөлд авах
 - Услалтын системийн тодорхой төлбөрийг төсвөөс гаргуулах
 - Уг компанийн эзэмшлийн 10 га газрыг хураан авч, цаашид уг газрыг эргэлтэнд оруулж, услалтын системийн засварт оруулж, тариалалтын бэлтгэлээ хангах
 - Хэрэв услалтын системийг иргэдэд буцаан авах эрх зүйн орчин хүндрэлтэй учирч болзошгүй тул улс, аймгийн төсөвт уг системийг сэргээн засварлахад тодорхой хөрөнгийг гаргах талаар уламжлах талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байгаа аж.
 
Дархан мал эмнэлгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай аймгийн ҮХААГ-ЫН Мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет танилцууллаа. Тэрээр халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулах малын тоо, толгойг 30 хувиар нэмэгдүүлж, хүрэлцээ хангамжийг 60 хувьд хүргэх шаардлагатай байна гэж ярьлаа. Үүнтэй уялдуулан мал эмнэлгийн үйлчилгээний хөлсний санхүүжилтийн төсвийг 118,8 сая төгрөгөөр орон нутгийн төсөвт тусгах санал орууллаа. Энэ жилийн хувьд малын халдварт, паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 10 нэр төрлийн халварт өвчнөөс сэргийлэх тарилганд өссөн дүнгээр 412.6 гаруй мянган толгой, паразит өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтанд  686.4 гаруй мянган толгой, хээлтүүлэгч малын бруцеллёз, адууны ям, үхрийн сүрьеэ, лейкоз, гахайн мялзан, шүлхий зэрэг өвчний  шинжилгээнд  өссөн дүнгээр 10.3 мянган толгой малыг хамруулсан байна. Мөн мал бүхий 1358 өрхийн 1560 өвөлжөө хашааны 230.5 мян.мкв талбайд төлөвлөгөөт болон урдьчилан сэргийлэх ариутгалыг хийсэн байна.  АЖЛЫН ХЭСГИЙН ДҮНТЭЙ ТАНИЛЦАВ
Хулгайн ан, мод, хууль бус ашигт малтмалын олборлолтыг шалгах ажлын хэсгийн дүнг аймгийн Байгаль орчны газрын дарга С.Ганзориг танилцууллаа 
| 
   Иргэн , аж ахуйн нэгж,
  байгууллагын тоо   | 
  
   Тавьсан торгууль
  /мян.төг/   | 
  
   Нөхөн төлбөр /мян.төг/   | 
  
   Хураасан мод, модон
  материал  /м.куб/   | 
 
| 
   13 иргэн, 1 ААН   | 
  
   13.248.0   | 
  
   2.149.0   | 
  
   Түлээ-15  Бандгар зах-19,6 Хэрэглээ-30,3   | 
 
 Хууль бус ан, агнуурын эсрэг нийт 4 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан байна. Аймгийн Цагдаагийн газарт саатуулагдсан 2 удаагийн үйлдэлээр Сэлэнгэ аймгийн 5 иргэнтэй холбоотой хууль бусаар агнасан Тул  2 ширхэг, Зэвэг 2 ширхэг, Цурхай 8 ширхэг, Гутаар 5 ширхэг, Булуу цагаан 171 ширхэг  нийт 188 ширхэг загас болон Улаанбаатар хотын 1 иргэнтэй холбоотой хууль бусаар агнасан 2 ширхэг тарвага, нийт 8.540.000 экологи эдийн засгийн үнэлгээг тооцож холбогдох хуулийн байгууллагад хүргүүлжээ.
Хууль бус олборлолтын эсрэг хяналт шалгалтыг 2015 онд нийт 13 удаа Хонгор сумын Хүйтний гол, Цэхэр цөөрөм, Их бага Ноены ам, Хуурай, Буурт, Шарын гол сумын Санжинт, Хар ямаат, Шаазгайт гэх газруудад зохион байгуулж давхардсан тоогоор нийт 3 аж ахуйн нэгж, 3 иргэний хууль  бус алт олборлолт явуулахыг завдсан болон явуулсан газруудад аймгийн ЦГ, МХГ, Сумдуудтай хамтарсан шинжилгээ хийн, нийт 89.350.741 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар гарган холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. | 
   Зөрчлийн тоо   | 
  
   Шийдвэрлэсэн байдал   | 
  
   Тавьсан торгууль /төг/   | 
  
   Нөхөн төлбөр /төг/   | 
  
   Сум орон нутгийн төсөвт   | 
  
   Тайлбар   | 
 
| 
   10 зөрчил /3 иргэн,   3 ААН/
    | 
  
   3 зөрчил   | 
  
   17.280.000   | 
  
   12.554.000      | 
  
   29.834.000   | 
  
   Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болно.
    | 
 
