Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл хуралдсан байна. Хурлаар үндсэн 3 асуудлыг хэлэлцэв. Тодруулбал: Аймгийн хэмжээнд 2015 онд гарсан малын хулгай, замын хөдөлгөөний зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээлэл, Малын хулгайтай тэмцэх хамтын ажиллагааг сайжруулах, Төвийн бүсийн зөвлөлгөөн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аяны төлөвлөгөө удирдамж танилцуулж батлуулах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Замын цагдаагийн газрын Техник замын хяналтын тасгийн дарга Б.Батзориг дүгнэл гаргах ажлын хэсгийнхэний хүсэлтээр Дархан-Уул аймагт ажилласан ажлын тайлангаа танилцууллаа. Тайланд дурьдагдснаар аймгийн хэмжээнд 1270 замын тэмдэг, тэмдэглэгээ зайлшгүй шаардлагтай гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн замын хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийх, авто замын сүлжээ батлах хэрэгтэй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлав.