2015.11.16-ны өдөр сумын ИТХ-аас багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нарт сургалт хийлээ. Сургалтаар багийн ИНХ-ын чиг үүрэг, хуралдааныг хэрхэн зохион байгуулах, албан бичиг хэргийн стандарт зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн улс, аймаг орон нутгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч ажиллаа. Сургалтанд 5 багийн 10 хүн хамрагдсан байна. Багийн удирдлагуудад тулгамдаж байгаа асуудлын талаар айл өрхөөр явах сарын бинзений зардал хасагдсан, шаардлагатай нөхцөлд бүх өрх айлуудтай холбогдох гэхээр утасны нэгжний асуудал байдаггүй, багийн хурлын бэлтгэл ажлын зардал, багийн контор байрыг дулаацуулах, гал түлэх түүлээ нүүрсний үнэ зэрэг төсөв санхүүгийн хүндрэл байгаа зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.