Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2015.11.09-13-ны өдрүүдэд багийн төв дээрээ зохион байгуулагдаж байна. Багийн ИНХ-д сум орон нутгийн удирдлагууд, аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг оролцож цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлогоо шийдвэр, 2013-2015 онд хийсэн ажлын тухай мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Багийн иргэдэд тулгамдаж байгаа асуудал нь өвөлжөөний доорхи газрын эзэмшил, газар олголтын талаар хүндрэлтэй байгааг малчид их ярьж байна.
Сумын ИТХ-аас 2015 онд хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал, түүний хэрэгжилт, хийсэн ажлын талаар мэдээлэл хийж малчид иргэдийн саналыг сонсож байна.