Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Номгон сум: Аймгийн Засаг дарга Б.Бадраа иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

2015-11-11

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон 2013-2015 онд хийсэн ажил, 2016 онд хийгдэх  хөрөнгө оруулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч,  иргэдийн санал бодлыг сонсож,  цаг үеийн ажил байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор Аймгийн засаг дарга Б.Бадраа 2015.11.11-ны өдөр Номгон суманд ирж ажиллан иргэд хөдөлмөрчилтэй уулзалт хийлээ.

Иргэд тулгамдаж байгаа асуудал, бүтээн байгуулалтын талаар саналаа илэрхийлж нэн түрүүнд Соёл спортын цогцолбор, Нутгийн удирдлагын ордон бариулах, хатуу хучилттай зам тавих, мал эмнэлэгийн байртай болох, зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Орон нутагтааа шийдэж болох  асуудлуудыг  орон нутагтаа шийдвэрлэж ажиллах, иргэд өөрсдөө хамтран ажиллах орон нутгаа өөрсдөө хөгжүүлэхийг аймгийн Засаг дарга зөвлөж, удирдлагуудад үүрэг болголоо.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%