Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГАДААД, ДОТООД АЖЛЫН ТОМИЛОЛТЫГ ЗОГСООХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

2015-11-10

    Монгол улсын эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй төсвийн зорилтот түвшинг хангах арга хэмжээний хүрээнд Монгол улсын засгийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 377 дугаар тогтоолыг баталсан билээ. 

    Энэхүү тогтоолын 2.2-т “гадаадын зээл хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн зарцуулагдаагүй урсгал зардлыг бүрэн хэмнэж, багасгах” гэж заасны дагуу Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд дээр хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагааг хэмнэлтийн горимд шилжүүлэн, 2015 оны төсвийн жилийг дуустал дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож байна. Үүнд:

1. Төслийн хүрээнд гадаад дотоод сургалт, семинар зохион байгуулахгүй байх, гадаад, дотоод ажлын томилолтыг зогсоох

2. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, ажилтнуудад цалингийн урамшуулал олгохгүй байх

3. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн орон тоог нэмэхгүйгээр ажил үүргийг одоогийн орон тоонд багтаан хавсран гүйцэтгүүлэх гэсэн байна. 

    Аймгийн ЗДТГ-аас дээрхи чиглэлийг аймгийн нийт байгууллагуудад хувилан хүргүүлж байгаагийн зэрэгцээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэх ажлыг зохион байгуулж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%