Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭЗЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ МОТОЦИКЛИУДЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ

2015-11-09

Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл журамлах хашаанд удаан хугацаагаар эзэн холбогдогч нь тодорхойгүй журамлагдсан мотоциклиудыг улсын орлого болгох хүсэлтийг Замын цагдаагийн газар аймгийн ЗДТГ-т хүргүүлжээ.
Хүсэлтийн дагуу ЗДТГ-аас ажлын хэсэг гарч журмын хашаанд удаан хугацаагаар байсан мотоциклиудыг бүртгэн авч улсын орлого болгосон байна. 2012-2015 он хүртэл журмын хашаанд байсан эзэн холбогдогч нь тодорхойгүй болон эзэн нь ирж авахгүй байгаа мотоциклиудыг аймгийн ЗДТГ-ын Өмчийн алба бүртгэж авчээ. Улсын орлого болгохоор шийдвэрлэгдсэн мотоциклиудыг хэрхэх, ямар үнэ ханштай зарж борлуулахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Мотоциклиудын үнэлгээг Цагдаагийн газар сумын үнийн комисст оруулж үнийг нь тогтоожээ. Уг үнийн дагуу борлуулахаар төлөвлөж байгаа ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%