Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ ОРОСЫН НАЙРАМДЛЫН ӨДРҮҮДЭД ОЛОН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-11-05

1921 онд Монгол Улс, Зөвлөлтийн засагт Орос Улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулж хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 94 жил болж байна. Монгол Оросын найрамдлын сарыг 10 дугаар сарын 05-аас 11 дүгээр сарын 05-ны хооронд  өргөн тэмдэглэж ирсэн бөгөөд 55 дахь удаагийн Монгол –Оросын найрамдлын өдрүүд энэ жил тохиов.

 

    Найрамдлын өдрүүдтэй холбоотойгоор аймгийн Боловсрол Соёлын Газар Дархан-Уул аймаг дахь ОХУ-н ерөнхий консулын газартай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд олон уралдаан тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр үйл ажиллагааныхаа хаалтыг хийлээ. Хаалтанд ДУА дахь ОХУ-ын ерөнхий консуль Александр Цыденешиевич Доржиев, дэд консуль Сергей Николайвеч Чужаев, Монгол Оросын хамтын нийгэмлэгийн ДУА дахь тэргүүн Ш.Цэцэгмаа, БСГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Н.Сэлэнгэ  болон холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр ЕБС-ын сурагчдын Гала тоглолт болсон төдийгүй найрамдлын өдрүүдэд явагдсан Орос дууны уралдаан, Орос шүлгийн уралдаан, “Орчин үеийнхний нүдээр” гар зургийн уралдаан, Орос хэлний багш нарын “Русский чай” арга хэмжээ, Бүсийн Орос хэлний олимпиад, Аймгийн Орос хэлний олимпиад зэрэг уралдаанд амжилттай оролцож, өндөр амжилт гаргасан багш, сурагчдадаа зохион байгуулагчдын зүгээс баяр хүргэж талархал илэрхийлсэн байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%