Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Автобусны буудлыг тохижуулж, хүлээлгэн өглөө

   Худалдаа хөгжлийн банкны хамт олон 25 жилийн ойн баяраа угтаж Дархан хотод бүтээлч ажлыг өрнүүлэхээр болсон. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн нийтийн тээвэр болон хотын өнгө үзэмжинд хувь нэмэр оруулахуйц автобусны буудлыг байгуулж ашиглалтад оруулсан байна. Нийт 10 байршилд автобусны буудлыг шөнийн гэрэлтүүлгийн хамт ашиглалтад оруулж / 2015.11.05 /- ны өдөр орон нутгийн өмчид шилжүүллээ.     Сүүдрэвч сандал бүхий нэг автобусны буудлыг 4,5 сая төгрөг буюу нийт 45 сая төгрөгөөр байгуулж хотын удирдлагууд болон ажлын хэсэгт хүлээлгэн өгөх ёслол болов. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат : "Төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалт " хийсэн Худалдаа хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлж цаашид хувийн хэвшлийн байгууллагууд Дархан хотдоо бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхийг уриалав.
  Уг  автобусны буудлыг хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, Дархан-Уул аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын данс хариуцсан ахлах ажилтан П.Баатарчулуун, Хуучин Дархан тооцооны төвийн менежер Х.Зоригт нар оролцсон юм.
          

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%